Уншиж байна ...

"Тужийн нарс"-нд ойжуулалтын шинэ ажил эхэллээ

ikon.mn
2025 оны 10 сарын 7
Сурталчилгаа

Монгол Улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импорт, борлуулалтын салбарт тэргүүлэгчдийн нэг “Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь өөрийн эрхэм түнш БНСУ-ын “Yuhan Kimberly” компани, “Peace Forest” ТББ, мөн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Сэлэнгэ аймгийн “Тужийн нарс”-нд 12 га талбайг шинээр ойжуулах ажилд нэгдэн санамж бичигт гарын үсэг зурж, төслийн нээлтийг хийлээ.

“Yuhan Kimberly” компани нь хэрэглэгч та бүхний сайн мэдэх Kotex, Depend, Kleenex, Huggies зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийг үйлдвэрлэгч төдийгүй байгаль орчныг дэмжсэн хариуцлагатай бодлого, үйл ажиллагаагаараа олон улсад үлгэр жишээ болсон байгууллага юм. Тус компани нь 2003 оноос эхлэн Монголд “Тужийн нарс”-ыг нөхөн сэргээх ажлыг тогтвортой хэрэгжүүлж, өнгөрсөн 22 жилийн хугацаанд нийт 3,250 га талбайд 11 сая мод тарьж ургуулсан бахархам түүхтэй.

Энэ удаагийн шинэ төслийн хүрээнд 12 га талбайг ойжуулах ажлыг эхлүүлснээр “Тужийн нарс”-ны экосистемийг хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам болж байна.

Хэрэглэгч та бүхний дээр дурдсан брэнд бүтээгдэхүүнээс хийж буй худалдан авалт бүр байгальд мод болон ургаж, энэхүү ажилд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.