Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмөр /ролик/-ийг суурилуулжээ.
Нийслэлийн “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас мэдээлснээр замын системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгосон байна.
Буудлын дэргэд кабин байрлуулах гараашны барилгын ажил хийгдэж, одоогоор суурь, бетон цутгалтын ажил 8 хувьд хүрчээ.
Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, арваннэгдүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөжээ.
Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлэх аж.
Энэхүү төслийн бүтээн байгуулалтыг Францын Пома группийн инженерүүд ахалж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!