Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 22" тэмцээн Шведийн Стокхольм хотноо хоёрдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
Манай улсын "The MongolZ" багийн хувьд энэ шатны эхний хоёр тоглолтдоо ОХУ-ын "HOTU" болон Украины "Inner Circle Esports" багт хожигдсон.
Үргэлжлүүлэн хожигдох эрхгүй гурав дахь тоглолтыг Германы "GamerLegion" багийн эсрэг "Во3" (гурав "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өнөөдөр хийж, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.
Ийнхүү маргааш өөртэйгөө ижил амжилттай яваа багийн эсрэг тоглохоор болж байгаа юм. Хэрэв маргаашийн тоглолтод хожигдвол энэ тэмцээнээс хасагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!