Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-т 16 ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.29-10.05/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 109 удаагийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, 223 иргэнийг утаашилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 81 нь объектын гал түймэр, 16 нь ой, хээрийн гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байна.
- Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
- Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
- Түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
- Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг зөвлөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
