Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

“SUMMER WORK & TRAVEL USA 2026” хөтөлбөрийн БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

“ONE WORLD CENTER” нь байгуулагдсан цагаасаа хойш буюу 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй 14 жилийн хугацаанд АНУ-д зуны амралтаараа ажиллангаа аялъя буюу “Summer Work and Travel” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй салбартаа тэргүүлэгч, туршлагатай байгууллага билээ.

Манай байгууллага нь Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийг авч явах оюутан, залуучуудыг дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд мэдлэг, амьдралын туршлагаа баяжуулж, өндөр хөгжилтэй орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулах өргөн боломжийг олгох зорилготой үйл ажиллагаа явуулж буй олон улсын соёлын солилцооны төв юм.

Бид оюутан залуусын мэдлэг, авьяас, ур чадварыг хөгжүүлэн тэднийг эх орныхоо үнэт боловсон хүчин болгон төлөвшүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд оюутнуудыг дэлхийн иргэн болоход шаардлагатай үнэт туршлага, ур чадвараар хангахыг эрхэмлэдэг.

Хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус АНУ-ын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцахын зэрэгцээ англи хэлийг орчинд нь суралцаж, бие даах чадвараа сайжруулах, олон орны найз нөхөдтэй болж, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. Мөн оюутан байх хугацаандаа хямд зардлаар АНУ-ын олон муж, хотуудаар аялж, ажиллаж туршлага хуримтлуулах болон дурсамж бүтээх зэрэг олон давуу талтай.

Манай байгууллага 2025 оны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж өндөрлүүллээ. Тухайн жилийн визийн гаралт 99 хувьтай байсан нь бидний хийсэн ажлын үр дүн, хичээл зүтгэлийг тодорхой харуулсан үзүүлэлт боллоо. Энэхүү ололт амжилт нь цаашид ч олон оюутанд шинэ боломжийн гүүр болж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ-ын 30 гаруй муж руу аялж, ажилласан нь бидний санал болгодог ажлын сонголт ямар өргөн цар хүрээтэй болохыг харуулж байна.

  • California муж: Los Angeles, South Lake Tahoe
  • Texas муж: Galveston, Kemah, Arlington
  • Tennessee муж: Sevierville, Pigeon Forge, Gatlinburg
  • Nevada муж: Las Vegas,  Reno
  • Wisconsin муж:Wisconsin Dells, Lake Delton
  • New Jersey муж: Atlantic City
  • Maryland муж: Ocean City, Upper Marlboro зэрэг маш олон хотууд багтаж байна.

Эдгээр муж, хотууд нь АНУ-ын аялал жуулчлал, үйлчилгээний салбарын томоохон төвүүд бөгөөд оюутнууд маань:

  • Зочид буудал, ресторан, түргэн хоолны сүлжээ
  • Хүнсний дэлгүүр, худалдааны төв
  • Амралтын газар, казино, тоглоомын парк

зэрэг байгууллагуудад худалдагч, кассчин, тогооч, ресейпшн, хөтөч, паркийн ажилтан, туслах ажилтан гэх мэт олон төрлийн ажил хийж туршлага хуримтлуулдаг.

Ингэснээр манай оюутнууд зөвхөн ажил мэргэжлийн чадвараа дээшлүүлээд зогсохгүй, АНУ-ын өдөр тутмын амьдралтай танилцаж, бие даах, соёлын олон талт орчинд дасан зохицох чадвараа дээшлүүлж чаддаг нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.

2025 ОНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДЫН ЗУРАГ, СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАЖ БАЙНА:

зураг
 

Зургийн тайлбар: Хөтөлбөрийн оролцогч оюутан Б.Хулан Myrtle Beach, South Carolina

            Сайн байна уу? Би Work and Travel хөтөлбөрийн 2025 оны оролцогч Хулан байна. Энэ зуныг би Америкийн Атлантын далайн эрэг дагуу орших South Carolina мужийн Myrtle Beach хотод өнгөрүүлсэн.

Би зөвхөн Америк гэлтгүй Канад, Латин Америкийн нийт 940 гаруй салбартай зочид буудлын сүлжээнд housekeeper-ийн ажил хийсэн. Анх энэ ажил уйтгартай, зөвхөн цэвэрлэгээ хийхээс бүрдэх байх гэж төсөөлж байсан ч бодит байдал огт өөр байлаа. Өдөр бүр олон улсын найзуудтайгаа ажлаа эхлүүлж, өрөөнүүдэд үлдээсэн бяцхан захидал, гарын мөнгийг олоход сэтгэл догдолдог байсан. Заримдаа туслах хэрэгсэл хүлээж байх хугацаанд хамт ажиллагсдаараа хөгжилдөж, аялагчдын инээд хөөр, гэр бүлийн дулаан уур амьсгалыг мэдрэх мөчүүд хамгийн гоё дурсамжуудын нэг болсон.

Энэ гурван сар миний хувьд ажил хөдөлмөрөөс илүүтэй өөрийгөө нээсэн, шинэ соёл, шинэ хүмүүстэй танилцсан, хамгийн дурсамжтай үе байсан гэж хэлж чадна.

зураг
 

Зургийн тайлбар: Хөтөлбөрийн оролцогч оюутан Б.Мөнх-Оргил Wisconsin Dells, Wisconsin

2025 оны зун Америк улсын Wisconsin Dells хотын Chula Vista Resort-д гал тогооны туслахаар ажилласан бөгөөд маш олон шинэ зүйлсийг сурсан зун байлаа.

Work and Travel хөтөлбөрт хамрагдсанаар тухайн улсын соёлоос суралцах, ажлын туршлагаа нэмэгдүүлж, хэлний мэдлэг чадвараа сайжруулах, олон орны найз нөхөдтэй болох гэх мэт олон давуу талыг үүсгэх бөгөөд миний хувьд хамгийн том давуу тал болсон зүйл бол бие даан амьдрах чадвараа сайжруулсан нь байсан.

Учир нь өөрөө мөнгө олоод, олсон мөнгөө хэрхэн өөртөө хэрэгтэй зүйлд зарцуулах мөнгөө хэрхэн хадгалах гэх мэт маш үнэ цэнтэй зүйлсийг сурсан. Мөн чөлөөт цагаараа хотынхоо DOWNTOWN, төрөл бүрийн музей, түүхэн дурсгалт газруудаар аялж тухайн улсын соёлтой гүн гүнзгий танилцсан.

зураг
 

Зургийн тайлбар: Хөтөлбөрийн оролцогч оюутан Ж.Гантуяа Gatlinburg, Tennessee

зураг
 

Зургийн тайлбар: Хөтөлбөрийн оролцогч оюутан Б.Гансэлэм Kapolei, Hawaii

зураг
 

Зургийн тайлбар: Хөтөлбөрийн оролцогч оюутан Б.Мөнгөншагай Outer Banks, North Carolina

зураг
 

Зургийн тайлбар: Хөтөлбөрийн оролцогч оюутан Э.Сундуй Frankenmuth, Michigan

зураг
 

Зургийн тайлбар: Хөтөлбөрийн оролцогч оюутан Ц.Анударь Gurnee, Illinois

Summer Work and Travel 2026 – Бүртгэл үргэлжилж байна

Манай байгууллагаас хэрэгжүүлдэг Summer Work and Travel USA 2026 хөтөлбөрийн бүртгэл амжилттай үргэлжилж байна.

Энэ жил өмнөхөөсөө илүү олон ажлын байр, хот болон мужийн сонголттой байхаар төлөвлөж байгаа нь оюутнууддаа илүү хүртээмжтэй, олон төрлийн боломж санал болгож ажиллахыг хичээж байгаагийн илэрхийлэл юм.

Хөтөлбөрт хамрагдах шаардлага

  • 18–28 насны
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалавр болон магистрын өдрийн ангид суралцаж буй оюутан байх
  • Англи хэлний ярианы дунд түвшин болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Голч дүн 2.8-аас дээш байх
  • Бие даах чадвартай, шинэ орчинд дасан зохицох чадвар сайн байх

Хөтөлбөрийн төлбөр

Хөтөлбөрийн нийт зардал ойролцоогоор 5,000  орчим ам.доллар байдаг. Үүнд дараах төлбөрүүд багтана:

  • 📌 Хөтөлбөрийн бүртгэлийн хураамж – 2,425 ам.доллар
  • 📌 АНУ-ын визний ярилцлагын төлбөр – 250 ам.доллар
  • 📌 Онгоцны тийзийн зардал – 1,000 – 1,500 ам.доллар (нисэх өдөр, дамжих хотоос хамааран хэлбэлзэх боломжтой)
  • 📌 Халаасны мөнгө – 800–1,000 ам.доллар (АНУ-д очоод эхний цалингаа авах хүртэл хувийн хэрэглээнд зориулагдах)

Энэхүү хөтөлбөр нь өөрийгөө сорьж, хөгжүүлж, аялахыг хүссэн оюутан залуус бүрд нээлттэй бөгөөд 2025 оны 10 сарын 31 хүртэл 100$-оор  бүртгэж байгаа тул яараарай. Зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

📞 Холбоо барих

📍 Хаяг: УБ хот, СБД, 1 хороо, Юнион Бюлдинг, А корпус, 10 давхар, 1004 тоот

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.