Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Жилд 47,000 орчим хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жилд 47,000 орчим хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг.

Иймд томуугийн хүндрэлээс сэргийлж чадвал эмнэлэгт хэвтэх шаардлага үүсэхгүйг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас зөвлөж байна. 

Өвчнөөс сэргийлэх нийтлэг хариу арга хэмжээ: 

  • Амны хаалт зүүх
  • Гар угаах
  • Олон нийтийн газраар явахгүй байх 

Улирлын томуутай холбоотой вакцинжуулалт болон өвөрмөц эмийн эмчилгээг хийлгэх нь сэргийлэх ач холбогдолтойг эмч нар зөвлөдөг. 

Гэрийн нөхцөлд хүүхдэдээ

  • Бүлээн шингэн юм сайтар уулгах
  • Витаминтай, тэжээллэг хоол хүнсээр хангах
  • Утас дэлгэцийн хамаарлыг хязгаарлах
  • Хүүхдийг оройн 21:00, 22:00 цагт унтуулж амрааж байх хэрэгтэй.

Эдгээр нь эргээд хүүхдийн дархлааны чадамжид эергээр нөлөөлдөг. Дархлааг дэмждэг, өвчнөөс сэргийлдэг энгийн аргуудыг хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ. 

зураг
 
Эх сурвалж: ЭМЯ