Энэ сарын 15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна
Аравдугаар сарын 6-15-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2025 оны 10 дугаар сарын 06-15-ныг хүртэлх 10 хоногийн урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Аравдугаар сарын 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 06-нд 09-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- Аравдугаар сарын 06-нд 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр,
- Аравдугаар сарын 06-нд 11,12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 06-нд 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 06-нд 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 06-нд 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6....-11 градус хүйтэн, бусад хэсгээр -3....-8 градус, өдөртөө +6....+11 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
