ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/06-НД НИЙТЛЭГДСЭН
"Монгол бахархал"-ын өдөр арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт тохиож байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт тохиож байна.
Энэхүү өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархал"-ын өдөр хэмээн тэмдэглэж монголчууд нийтээрээ амардаг билээ. Үүний дараах долоо хоногийн Лхагва гарагт буюу тухайн сарын 26-нд Улс тунхагласны баяр тохиох юм.
Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногт монголчуудын хувьд үүх түүх, тусгаар тогтнолоороо бахархах өдрүүд болох нь.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
