Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБ Бүгд Найрамдах Турк улсын “AKTIF BANK”-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа, хөгжлийн банк ХБНГУ-ын Франкфурт хотод зохион байгуулагдаж буй дэлхийн банк, санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалт болох SIBOS 2025-д оролцож байгаа билээ. Тус чуулга уулзалтын хүрээнд ХХБ олон улсын худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Турк улсын “AKTIF BANK”-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

зураг
 

Энэхүү санамж бичгийн хүрээнд ХХБ харилцагч нартаа Турк, Армени, Азербайжан, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Туркменистан болон Узбекистан зэрэг улсууд руу аккредитив нээх, баталгаа гаргах болон худалдааны санхүүжилтийн зээл олгох боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар ХХБ Бүгд Найрамдах Турк улс руу илгээж буй гадаад төлбөр тооцооны 50 гаруй хувийг бие даан гүйцэтгэж байгаа юм. Бид цаашид ч Монгол Улсын банкны салбарт олон улсын худалдааны санхүүжилт болон гадаад төлбөр тооцооны үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.