Мобиком групп тогтвортой хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд “Smart Education” төслийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. “Smart Education 5” төслийн албан ёсны нээлт өчигдөр (2025.10.01) Дорнод аймгийн Хэрлэн суманд болж, тус сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд тохижуулсан “Дижитал танхим”-ыг хүлээлгэн өглөө.
Мобиком групп нь 2021 оноос “Smart Education” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь технологийн шийдлийн тусламжтай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд хүргэхэд оршдог.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Smart Education “ төсөлд нийслэлийн 6 дүүрэг, орон нутгийн 13 аймгийн нийт 19 сургуулийн 37,000 гаруй сурагч хамрагдаж, дижитал ангийн тусламжтайгаар дэлхийн боловсролыг дэргэдээсээ авах боломж бүрдсэн. Үр дүнд нь:
Мөн өнгөрсөн жилийн төслийн онцлох ажлын нэг “Mentorship” хөтөлбөрийн үр дүнд төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголт, карьер төлөвлөлт 28%-иар сайжирсан үр дүн гарсан.
Харин энэ жил “Smart Education 5” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн таван сургуульд смарт самбар, зөөврийн компьютертой (laptop), өндөр хурдны интернэт бүхий иж бүрэн “Дижитал” танхим тохижуулахаар төлөвлөжээ. Үүнд:
Үр дүнд нь дахин 10,600 гаруй “Дижитал танхим”-д хичээллэх боломж бүрдэж байна. Дижитал танхим нь сурагч бүрд зориулсан зөөврийн компьютероор тоноглогдсон тул Eduten, Pearson, Medle зэрэг платформоор дамжуулан сургалтын үйл явцад цаг тухай бүрд оролцон хоцрогдолгүй суралцах боломжтой юм.
Мобиком групп тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд үргэлж нийгэмд тулгамдаж байгаа асуудалд шийдэл хайж, шийдвэрлэхийг зорьдог. Мобикомын 10’000 төгрөгийн дижитал картын орлогын тодорхой хувь нь энэхүү “Smart Education” төслийн санхүүжилтэд зарцуулагддаг. Иймд хэрэглэгчид дижитал карт худалдан авч, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!