Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Оскар"-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монголоос "Чимээгүй хотын жолооч" УСК оролцоно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Чимээгүй хотын жолооч I Silent city driver фэйсбүүк хуудсаас авав

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" уран сайхны кино “Академи Авардс” буюу 98 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болсон талаар Монголын кино урлагийн зөвлөлөөс мэдээллээ. 

Тодруулбал “Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо”-ны бүрэлдэхүүний зарыг олон нийтэд нээлттэй зарлан гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнийг наймдугаар сард байгуулсан байна. 

Тус хороо нь 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдан ирүүлсэн кино уран бүтээлүүдтэй танилцаж, 98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver) уран сайхны киног шалгаруулжээ.