Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Mega-MGC Coffee 6 дахь салбараа амжилттай нээлээ!

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 2
Сурталчилгаа

Монголын кофены зах зээлд өөрийн өвөрмөц өнгө төрх, шинэлэг шийдлээрээ хэдийнээ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн Mega-MGC Coffee брэнд нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн  тэлж, хэрэглэгчидтэйгээ илүү ойртсоор байна.

Энэ удаа тус брэндийн зургаа дахь салбар нь Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах Century Plaza-д үүд хаалгаа нээж, хэрэглэгчдэдээ өнгөлөг тухтай орчинд, сэтгэл ханамж дүүрэн үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болжээ.

Шинэ салбарын онцлог нь зөвхөн чанартай кофе болон бусад уух зүйлээр хязгаарлагдахгүй бөгөөд уламжлалт кофе шопын хэв маягаас эрс ялгарах өөрсдийн өвөрмөц интерьерийн шийдлийг улам бүр хөгжүүлсэн нь юм.

Түүнчлэн нээлтийн өдрүүдэд олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хөгжөөнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.

Уг нээлтийн хүрээнд “Mega-MGC кофегийн удирдлагууд ‘’ Mega MGC Coffee’’ байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгч бүрийнхээ хүсэл хэрэгцээг анхааран “Азжаргалтай харилцаа болон тав тухыг” мэдрүүлэх орчныг бий болгохыг зорьж ирсэн.  Бид энэ зарчимдаа үнэнч хэвээр байж, Century Plaza дахь шинэ салбартаа илүү бүтээлч, шинэлэг уур амьсгалыг бүрдүүлсэн нь брэндийн дараагийн хөгжлийн алхмыг тодорхойлж байна” хэмээн онцолжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.