Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баасанжаргал: Нэр бүхий иргэн нас барсан хэрэгт УИХ-ын даргыг холбогдуулан шалгаж байгаа эсэхийг хуулийн байгууллагаас нээлттэй ил тод асууж, хариулт авмаар байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өнөөдрийн чуулганы хуралдааныг та бүгд харсан байх. Төрийн үйл ажил ийм байдлаар гацаж болохгүй. Хуульч хүний хувиар энэ гацаанаас гарах алхмын талаар байр сууриа илэрхийлье. Юу гэхээр, Хууль зүйн байнгын хороо ЦЕГ-ын болон холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, олон нийтийн өмнө хоёр асуудлыг асууж тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Нэгдүгээрт, нэр бүхий иргэн нас барсан хэргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу. Хоёрдугаарт, хэрэв шалгаж байгаа бол энэ асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэдэг хүнийг холбогдуулж шалгаж байгаа юу гэдгийг олон нийтэд нээлттэй, ил тод асуумаар байна. Ийм бүрэн эрх, чиг үүрэг нь Хууль зүйн байнгын хороонд бий.

Энэ асуудалд холбогдох институцүүд мэдэгдэл гаргах ёстой гэж бодож байна" гэлээ.