Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын хуурайшилтын буюу түймрийн аюултай үе арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойн тухай хуульд  зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг байна.  

Уг намрын хуурайшилтын хугацаанд Нийслэлийн Байгаль Орчны Газраас өдөр бүр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх 49 албан хаагч, ногоон бүсэд өдөр бүр тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах 33 байгаль хамгаалагч, нэмэлтээр урамшуулалт 60 эргүүл гаргаж ажиллаж байгаа аж. 

  • Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
  • Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
  • Түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг зөвлөе.
Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль Орчны Газар, орон нутгийн байгаль хамгаалагчид болон Нийслэлийн Онцгой Байдлын Газарт 72720303, 101 утсаар яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг  НБОГ-аас уриалаад байгаа юм.