Маргааш Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч, салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2025 оны 10-р сарын 03-наас 10-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!