ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын оюутны лигт өрсөлдөж буй Ч.Мартаа анхны цомоо авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Монголын талбайн теннисийн шилдгүүд болох эгч дүүс Ч.Маралгоо, Ч.Мартаа нар АНУ-ын Канзас Стэйт их сургуулийн багт данстай билээ.

Эгч нь болох Ч.Маралгоо нь 20 настай. 2023-2024 оны улирлаас эхэлж тус их сургуульд тоглож буй бол энэ жилээс 18 настай дүү Ч.Мартаа нь эхний улиралдаа тоглож байгаа юм.

Ч.Мартаа коллежийн түвшинд "Милуокий Теннис Классик" анхны тэмцээндээ оролцлоо. Тэрбээр шөвгийн найм болон хагас шигшээд өрсөлдөгчөө буулган авснаар аваргын төлөө Миннесотагийн Айва Шмитцийг 6:3, 6:4-өөр ялж, ганцаарчилсан төрөлд анхны цомоо өргөв. Нийт 6 тоглолт хийснээс бүгдэд нь өрсөлдөгчөө илүүрхлээ.

Ингэснээр Ч.Мартаа АНУ-ын их дээд сургуулийн шилдгүүдийн дунд зохион байгуулдаг Intercolliegate Tennis Association (ITA) холбооны тэмцээнд түрүүлж байна.

Канзас Стэйт их сургуулийн тамирчид дараагийн тэмцээндээ оролцохоор бэлдэж байна. Тодруулбал энэ сарын 16-наас 20-ныг дуустал Айова мужид төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Ч.Маралгоогийн хувьд коллежийн замналдаа одоогоор ганцаарчилсан төрөлд 34 ялж, 15 хожигдсон үзүүлэлттэй аж.