Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Алтан овооны замын уулзвараас Найрамдал зуслангийн зам хүртэлх 3.7 километр шинэ зам барьж эхэлжээ.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн 3.7 километр замын эхний нэг километр замыг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна.
Шинээр баригдаж байгаа зам нь 8 метрийн өргөн, 1.7 километр явган хүний замын байгууламжтай, есөн цэгийн гүүр, хоолойн байгууламжтай байх юм.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна" гэж мэдээллээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Рапид Хурд" хорооллын зүүн талд "Хүннү 2222" хороолол болон "Ривер гарден" хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам барихаар шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!