Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай гурван даамчин оролцож байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Даамын Холбоо (FMJD)-ноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Шигшээ Тэмцээн (ДАШТ) Тринидад ба Тобаго Улсад энэ сарын 26-наас аравдугаар сарын 6-нийг дуустал үргэлжилж байна.

11 улсын 18 даамчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд Монголын гурван тамирчин өрсөлдөж буй юм.

Тодруулбал 2024 оны тивийн аварга, Олон Улсын Их Мастер (ОУИМ) Б.Мөнхжин, Азийн АШТ-ий хүрэл медальт Дэлхийн Даамын Холбооны Мастер (ДДХМ) Б.Анужин, Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан нийлбэр оноогоороо Дэлхийн Даамын Холбооны Дэд Мастер (ДДХДМ) Ц.Цацрал нар оролцож байна.

Эхний таван өргийн дараа БНХАУ-ын өвөр монгол тамирчин Гансүхийн Саяа боломжит 8 онооноос 7 оноогоор тэргүүлж буй бол Украины их мастер Юлия Макаренкова, Монголын Б.Анужин нар ижил 6 оноотой нэхэж явна.

зураг
 

Тэмцээний гурав болон дөрөвдүгээр өрөг өчигдөр өндөрлөсөн. Хуваарийн дагуу өнөөдөр тамирчид амраад аравдугаар сарын 1-нээс тавдугаар өрөг болно. 

Тавдугаар өрөгт Б.Анужин тэмцээнийг тэргүүлж буй БНХАУ-ын Г.Саяатай учраа таарсан бол Ц.Цацрал Латвийн Малвин Мисантай, Б.Мөнхжин Доминиканы Кандида Жоакүинтэй оноолт таарсан байна.