Найман байршилд газрын эрхийн дуудлага худалдаа зохион байгуулж, нийслэлийн төсөвт 447 сая төгрөг төвлөрүүлжээ
Нийслэлийн найман байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-нд зохион байгуулжээ.
Дуудлага худалдаанд 49 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 447.8 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Ялагч тодорсон найман байршил:
ХАА-н үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам /0.34 га/
- Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам /0.7 га/
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим /4.7 га/
Мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян өндөр орчим /4.35 га/
Холбоо, мэдээлэл хүлээн авах станц байршуулах зориулалтаар:
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам /0.0064 га/
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хорооны нутаг дэвсгэрт /0.01 га/
- Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Фүүд сити орчим /0.01 га/
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар:
- Багахангай дүүрэгт үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар /1.0 га/ газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
