ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН
2025 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл эхэлснийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээллээ.
Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 29-ний 14:00 цагт эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явагдана.
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
