Бизнесийн ертөнцөд хамгийн нэр хүндтэйд тооцогддог Fortune Global 500 жагсаалтад БНХАУ-ын Chery групп 152 байр ахиж, одоогийн байдлаар 233-д эрэмбэлэгдээд байна. Олон салбарын дэлхийн топ 500 компанийн жагсаалтад багтах гэдэг нь өөрөө асар их нэр хүндийн хэрэг байдаг бөгөөд энэ жагсаалт нь жил бүр шинэчлэгдэн гардаг.
Харин Chery групп нэг жилийн хугацаанд $59,6 тэрбумын орлоготой ажиллаж, манай гаригийн хамгийн хурдан өсөн дэвжсэн автомашин үйлдвэрлэгч болж чадсан. Үүнээс гадна тус групп Хятадын автомашин үйлдвэрлэгчид дотроос хамгийн анхны 5 сая гаруй автомашин экспортлогч болсон.
Тиймээс 28 жилийн түүхтэй, БНХАУ-ын автомашины хөгжлийг тодорхойлогч болсон энэхүү Chery брэндийн машинуудыг Сайн Моторс компани Монголчууддаа албан ёсны эрхтэйгээр борлуулж эхэллээ. Экспортынхоо хэмжээгээр 22 жил дараалан тасралтгүй тэргүүлж, дэлхийн 80 гаруй оронд 3200 дилертэй болоод байгаа Chery брэндийн Tiggo (Tiger Go гэдэг үгсийн нийлэмж) цувралын TIggo 8, Tiggo 7, Tiggo 4, Tiggo 2 загваруудыг шоурүүмд дэлгэн тавьжээ.
Хот суурин газар амьдралынхаа 90%-ыг өнгөрүүлдэг, жилдээ ганц хоёр удаа салхинд гардаг хүмүүс, айл гэрт зориулагдсан Urban SUV ангиллын эдгээр машин нь дэлхийн хамгийн хатуу чанга гэгддэг EURO NCAP тестээр 5 од авсан аюулгүй бас найдвартай төмөр хүлгүүд юм.
Chery брэндийн машинууд нь -40 С-ээс доош хүйтэрдэг Сибирийн нөхцөлд туршигдаж үйлдвэрлэлд ордог. Тийм ч учраас манай орны цаг уурын эрс тэрс нөхцөлд тохирсон, машин доторх агаарыг шүүж цэвэршүүлэх системтэй, орчин үеийн хамгийн сүүлийн үеийн ADAS 2 түвшний ослоос сэргийлэх болон жолоочид туслах системүүдээр тоноглогджээ. Chery брэндийн машинуудын хамгийн гол давуу тал бол үнэ юм.
Chery Tiggo 2 Comfort (2WD, 1.5L+CVT) ₮47,999,9000
Chery Tiggo 4 Luxury (2WD, 1.5L+CVT) ₮59,999,900
Chery Tiggo 4 Luxury (2WD, 1.5L+6DCT) ₮64,999,900
Chery Tiggo 7 Luxury (2WD, 1.5T+CVT) ₮79,999,900
Chery Tiggo 7 Excellent (4WD, 1.6T+7DCT) ₮94,999,900
Chery Tiggo 8 Luxury (2WD, 1.6T+7DCT) ₮89,999,900
Загвар тус бүр нь хөдлөх болон явах эд ангийн хувьд ялгаатай боловч хийцлэл, чанар, бат бөх байдлын хувьд дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгчдээс аль ч талаараа дутахааргүй. Тус брэндийн удирдлагуудын хэлж буйгаар бол Chery нь Японы Toyota брэндтэй өрсөлдөх чадварт аль хэдийн хүрчихсэн ажээ. Тиймээс та зөв талдаа жолооны хүрдтэй, 0 км-ын гүйлттэй, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий, хийц чанар сайтай машин авахаар бодож байгаа бол Chery брэндийн салоноор заавал ороод гараарай.
Хэдийгээр өнөөдөр дэлхийн автомашины хөгжлийг БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид тодорхойлж байгаа ч Монголын зах зээлд капитал засварт ороод шинэ кузов дээр угсрагдсан хуучин эд ангитай машинууд ороод эхэлжээ. Тиймээс та гэр бүлдээ шинэ машин авч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол албан ёсны борлуулагчаас худалдан авалт хийх нь зүйтэй болов уу.
Сайн Моторс компани Tiggo цувралын загварууддаа 4 жил 100,000 км-ын баталгаа гаргаж өгөх юм байна. Мөн тус компанийн борлуулалтын дараах сервис үйлчилгээг ч үйлдвэрийн сэлбэгээр найдвартай гүйцэтгэж өгөх болно.
Та манай урд хөршид үйлдвэрлэгдсэн шинэ машин сонирхож байгаа бол дэлхийд данстай Chery брендийг хамгийн түрүүнд очоод сонирхоорой. Хэрэглэгчдийн хүсэлтэд байнга анхаарч, зөвхөн Хятадад төдийгүй Герман, Испани, Орос, Бразил зэрэг оронд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийдэг.
Сайн Моторс компанийн Chery шоурүүм нь Дунд голын зам дагуу, Нарны хорооллын урд байх Parko Riviera цогцолборын 1 давхарт байрлаж байна.
Мөн та Chery брэндийн Tiggo 2, Tiggo 4, Tiggo 7, Tiggo 8 машинууд, зээлийн нөхцөл, сарын төлөлт, урамшууллын талаар мэдээлэл авахыг хүсвэл 72558855 утас руу залгаж эсвэл Chery Mongolia – Sain Motors пэйж хуудасны чатботтой холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!