Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Пара байт харвааны ДАШТ-ээс монголчууд холимог хос болон багийн төрөлд АЛТАН медаль хүртэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 22-ноос 28-ныг дуустал БНСУ-ын Күанжү хотод пара байт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) боллоо.

Тэмцээнд манай улс хоёр эрэгтэй, гурван эмэгтэй тамирчинтай оролцсон юм. Улмаар рекурв харвааны холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн. Д.Сэлэнгээ, Б.Оюунжаргал, Н.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй холимог баг урьдчилсан шатанд 1,218 оноогоор дөрөвдүгээр байранд бичигдсэн.

Улмаар Словенийг 6:0, Австралийг 5:3, БНХАУ-ын багийг 5:1-ээр илүүрхсэн бол шигшээд Италийг 5:4-өөр буулган авч, алтан медаль хүртсэн байна.

Манай тамирчдын амжилт үүгээр дууссангүй.

Д.Сэлэнгээ, Б.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг рекурв харвааны багийн төрөлд өнгөлсөн.

Байрлал тогтоох урьдчилсан харваанд 1,169 оноогоор гуравдугаарт жагссан тэд шөвгийн наймд Туркийг 5:4, хагас шигшээд Италийг 6:2, алтан медалийн төлөө БНСУ-ын багийг 6:0-ээр илүүрхсэнээр хошой алтан медалийн эзэд боллоо.