Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн цахим номын сангийн үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 27
Сурталчилгаа

Монголын анхны нийтийн цахим номын сан болох www.e-nom.mn-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ай Ти Зон компаниас цаасан номыг цахимжуулахад шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийг хандивлалаа.

зураг
 

“Цогт охин тэнгэр сан”-гаас эрхлэн ажиллуулдаг www.e-nom.mn нь гар утас, компьютер, таблет, Kindle зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөс орон зай ба цаг хугацааны хязгааргүйгээр үнэ төлбөргүй ашиглах боломжтой цахим номын сан юм. Энэхүү платформ нь уншигчдад цаг болон зардлаа хэмнэх, нэг номыг хэд хэдэн хүн зэрэг унших зэрэг олон давуу талыг олгодог.

2016 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тус цахим номын сангийн уншигчдын тоо эрчимтэй өсөж, өнөөдрийн байдлаар нийтдээ 14.5 сая уншилт бүртгэгджээ. Өдгөө сар бүр 250,000 орчим хандалт, өдөр бүр дунджаар 7–8 мянган уншигч тус сангаас мэдлэгээ тэлж, хичээл судалгаандаа ашиглаж байна. Тухайлбал, дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын хичээлээр үздэг эх зохиолын 80% нь тус цахим номын санд нээлттэй байдаг.

зураг
 

Номын сангийн дийлэнх бүтээл нь хуучны ховор ном, гар бичмэлүүдээс бүрдэх бөгөөд эдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх нь өдрөөс өдөрт цахимжиж буй амьдралын хэмнэл дунд соёлын үнэт өвийг хадгалан үлдээж, ирээдүй хойч үедээ түгээн дамжуулах чухал ач холбогдолтой юм. Тус санг бүрдүүлэхдээ “Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай хууль”, “Монгол Улсын номын сангийн тухай хууль”-ийг мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд цаашид номын санг баяжуулах зорилгоор 2000 хуудас номын жагсаалт боловсруулан ажиллаж байгаа аж.

Ай Ти Зон компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол болон спортын салбарын хөгжилд тогтмол хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ удаад тус номын санд ном болон хэвлэлийн сканер, 180 градус эргэдэг дэлгэц, компьютер, таблет зэрэг техник хэрэгслийг хандивласан нь ном цахимжуулалтын үйл явцыг илүү хурдасгаж, өдөрт оруулж буй шинэ номын тоог 3–4 дахин нэмэгдүүлэх, улмаар жилд 1000–1500 бүтээлээр баяжуулах зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.

www.e-nom.mn-д зочлох ↗

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.