Нийтийн тээврийн автобусны Х:17 чиглэлд өөрчлөлт оруулж, шинээр Ч:84 чиглэлийг нээжээ.
Тодруулбал Х:17 “Багануур-Тэнгэр плаза” чиглэлийг Х:17 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Эрдэнэ сум-Багануур /Хэрлэн худалдааны төв/” болгож өөрчилсөн байна. Ингэснээр Х:17 чиглэлийн автобус Багануур дүүрэг дэх Хэрлэн худалдааны төв автобусны буудал хүртэл үйлчлэх бол нийслэл хотод Чулуу овооны автобусны буудал дээр зогсохоор болжээ.
Харин Ч:84 “Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат” чиглэлийг шинээр нээж, тус чиглэлд нийтийн тээврийн хоёр автобус үйлчлэх бөгөөд эхний автобус 06:30 цагт Бага тэнгэр сити автобусны буудлаас хөдлөх юм байна.
Эдгээр чиглэлийн үйлчилгээг маргааш буюу есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр болсныг НТБГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!