Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй талбайн газрын хэвлийд халдаж байсан гэмт хэргийг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 17-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын гуравдугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Гучин тавын ам, “Уралын ам”, Нийлхийн ам, Нарийний ам гэх газруудад хяналт шалгалт зохион байгуулжээ. 

Улмаар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар газрын хэвлийд халдаж байсан гэмт хэргийг илрүүлсэн байна. 

Мөн мэргэжлийн байгууллагаар байгаль экологид учирсан хохирлыг тооцуулахаар шинжээч томилон, ууланд нууж байршуулсан хүнд даацын таван техник хэрэгслийн эзэн холбогдогчийг тогтоон уулнаас татан буулгасан талаар Экологийн Цагдаагийн Алба мэдээлэв. 

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж Экологийн Цагдаагийн Албатай хамтран ажиллахыг санууллаа.