Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр цолтой бөхчүүдээс бусад зиндаанд түрүү бөхчүүд тодрох юм.
Хамгийн доод буюу жонокүчи зиндаанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох уналгүй түрүүллээ. Тэрбээр өнөөдөр Чиёкозаныг өвдөг шороодуулснаар мэргэжлийн сүмод хийсэн анхны тэмцээндээ түрүү авч байна.
Өдгөө 20 настай М.Буянтогтох 188 см өндөр, 156 кг жинтэй бөгөөд Токицүказэ дэвжээнд харьяалагддаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!