Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн хуудсыг хүчингүйд тооцох Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсангүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:23 2025/09/26

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дугаар дүгнэлтийг хүлээн авах эсэх санал хураалт явууллаа. Байнгын хорооны зүгээс тус дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 

Санал хураалтад нийт 88 гишүүн оролцож, 49 нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр тус дүгнэлтийг УИХ хүлээн авсангүй. Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тухай хуулийг төслийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.

10:13 2025/09/26

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дугаар дүгнэлт
  • Улсын Их Хурлын асуулгын цаг

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/1840317403356271