Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Алтанхуяг: Дуурь, оркестр, балетын гайхалтай тоглолтуудыг ирж үзээрэй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ) 63 дахь тоглолтын улирлын нээлтээ хийх гэж байгаагаа мэдээллээ. 

63 дахь улирлын нээлтийн тоглолт: 

  • “Orchestra Night III” есдүгээр сарын 27, 28
  • Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” аравдугаар сарын 4, 5
  • П.И.Чайковский – “Хунт нуур” 10-р сарын 10, 11, 12-нд болно. 

Энэ талаар УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг "УДБЭТ 1963 оноос хойш сонгодог, үндэсний болон дэлхийн сонгодгуудыг хийж эхэлсэн. 

63 дугаар улирлын нээлтийн тоглолт маань энэ амралтын өдрүүдэд нээгдэнэ. 

Энэ сарын 27-нд Францын хөгжмийн зохиолчид бүтээлээ толилуулж, залуу уран бүтээлч, гоцлоочид оролцон соло хөгжимдөнө. Италийн хөгжмийн зохиолчид энэ сарын 28-нд бүтээлээ толилуулна. 

Энэ жил Монгол улс, Итали улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа. Италиас хийлч, төгөлдөр хуурчид ирнэ. Тэд манай хөгжимчидтэй хамтарсан тоглолтоо Ням гарагт толилуулна. 

Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурь аравдугаар сарын 4, 5-нд болно. Тус дуурь яах аргагүй үүх түүхээ эргэж сөхсөн, үндэсний сонгодгуудыг алдаршуулсан агуу бүтээлүүдийн нэг.

Дуурь, оркестр, балетын гайхалтай тоглолтуудыг ирж үзээрэй. 

Бид энэ жил Хунт нуурыг нийт зургаан удаа тоглох гэж байгаа. Аравдугаар сарын 10, 11, 12-нд гурван өдөр тоглоод үргэлжлүүлэн долоо хоног завсарласны дараа ирэх сарын 24, 25, 26-нд Учиртай гурван толгой гарна" гэлээ. 

Балетын гоцлооч МУГЖ Б.Саруул "Хунт нуурын зургаан удаагийн тоглолтод оролцох зургаан хар, цагаан хун бэлтгэлдээ орчихсон байгаа.

Үзэгч та бүхэн тоглолт болгон дээр тэс өөр хар хун, цагаан хунг үзэх боломжтой гэсэн үг. Мэдээж эмэгтэй бүжигчний хувьд хар, цагаан хунд тоглоно гэдэг бол маш хүнд дүр. Миний хувьд 19 дэх жилдээ хар, цагаан хунгийн дүрд тоглох гэж байгаа" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав