Экологийн цагдаагийн алба хаагчид энэ оны наймдугаар сард Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б гэгч нь Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Борцгор хотон" шувууны хоёр ширхэг хошууг бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллалаа.
Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!