БНСУ-ын Куанжү хотод энэ сарын 22-ноос 28-ныг дуустал пара байт харвааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор Н.Мөнхбаатар, П.Мөнхбаатар, П.Батхуяг, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар оролцож байна.
Рекурв харвааны холимог хос төрөлд Н.Мөнхбаатар, Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ. Тэмцээний шигшээ харваанууд энэ сарын 28-ны өдөр болох юм.
Урьдчилсан харваанд 1,218 оноо авсан Монголын баг чансаагаар 15 багаас дөрөвдүгээрт бичигдсэн.
Улмаар эхний даваанд Словенийг 6:0, шөвгийн наймд Австралийг 5:3, хагас шигшээд БНХАУ-ын багийг 5:1-ээр буулган авч аваргын төлөө Италийн багтай өрсөлдөхөөр болов.
Италичууд АНУ, Латви, Малайзийн багийг тус бүр 6:2-оор илүүрхсэн аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!