АНУ-д мэргэжлийн боксоор тулалдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулааны тов гарчээ.
Ирэх арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитестэй тулалдахаар болсон байна. Өдгөө 27 настай мексик тулаанч эр мэргэжлийн боксын рингэнд 25 тулалдахдаа 21 ялсан амжилттай.
Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Уильям Фостер III-тай тулалдаж, шүүгчийн саналаар дийлдсэн юм.
Харин Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээнд ялагдаж үзээгүй. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Умберто Галиндог буулган авснаар 13:0 амжилттай болоод буй.
Сонирхуулахад boxrec сайтын гаргасан чансаагаар Э.Цэндбаатар 18 бичигдэж байгаа бол түүний өрсөлдөгч мексик эр 144 жагсаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!