Төрийн ордонд өчигдөр болсон "Халзан бүрэгтэй" төсөлтэй холбоотой сонсголын үеэр иргэн М.Саранцэцэг бусдын амь насанд заналхийлсэн байр суурь илэрхийлсэн.
Тодруулбал тэрбээр "Би байгаа цагт өнөөдөр Монголд хэзээ ч уран ухуулахгүй. Хэрвээ ухуулбал У.Хүрэлсүх, Н.Учрал гишүүн түүнтэй холбоотой ураныг оруулж ирсэн бүх хүмүүсийн амьтай нь хариуцлага тооцох болно гэдгийг хатуу тангараглаж байна" гэж байв.
Энэхүү асуудлыг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгаж эхэлснээ мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!