Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Моторын дуунаас Аман хуур хүртэл” – Монгол киноны 90 жилийн ойд зориулсан жазз тоглолт болно

ikon.mn
2025 оны 9 сарын 23
IKON.MN
зураг
 

Тэртээ 1935 оны 10 дугаар сарын 11-нд Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороо байгуулагдаж, түүний харьяанд кино үйлдвэрийн газар нээгдсэн нь Монголын кино урлагийн хөгжлийн анхны суурь тавигдсан билээ.

Кино урлагт дуу хөгжим нь уур амьсгалыг бүрдүүлэх, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, өгүүлэмжийг чиглүүлэх, үзэгчдийн сэтгэгдэлд нөлөөлөх зэрэг олон талын үүргийг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ ч утгаараа Монгол киноны хөгжим, дуу нь ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг.

Монгол киноны 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Филармонийн “Төрийн соёрхолт” Баянмонгол биг бэнд, дуучин Наагий, Оюу нарын хамт 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд тусгай “Movie Swing”тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтод “Нандин эрдэнэ”, “Энэ хүүхнүүд үү”, “Санаж яваарай”, “Ховор хүмүүс”, “Моторын дуу”, “Түмний нэг”, “Аман хуур”, “Эргүүлэг”, “Чимгээгийн төрсөн өдөр” зэрэг Монгол киноны дуу, хөгжмүүдийг жазз хэв маягт хөрвүүлэн, шинэ найруулгаар үзэгч, сонсогчдод хүргэх нь энэхүү тоглолтын гол онцлог юм.

Монголын кино урлагийн 90 жилийн ойд зориулсан энэхүү тоглолт нь үзэгчдэд сэтгэл догдлом дурсамжийг сэргээж, үндэсний кино хөгжмийн үнэт өвийг шинэ өнгө аяс, жазз хэлбэрээр мэдрүүлэх онцгой арга хэмжээ болох нь ээ.

📅 2025 оны 09-р сарын 26, 27
🕖 19:00 цаг
📍 Улсын Филармонийн Концертын танхим

🎟 Тасалбарыг ticket.mn/event болон Улсын Филармонийн кассаас
📞 Лавлах утас: 70118012, 88003041