Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн хүнсний ногооны худалдаа өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр нээгджээ.

Уг худалдаа есдүгээр сарын 28-ны өдрийг дуустал буюу энэ долоо хоногт өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбайгаас эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах, сүүн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгчдийн урласан ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий зэрэг 18 аймгийн үндэсний үйлдвэрлэгч, тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг 200 гаруй ААН бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

зураг