Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Go to market” худалдаа үйлчилгээний салбар дахь анхны “НОГООН” барилга болж, “BESTGER” гэрчилгээ гардан авлаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Иргэдийн эчнээ мэддэг болсон “Lifestyle & community center” буюу гэр бүл, найз нөхөд, хамт олны уулзах цэг, худалдаа үйлчилгээ, энтертэйнмент, амьдралын хэв маягийн хослол “Go to market” нь хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй олон улсын барилгын стандартыг бүрэн хангаж BESTGER ногоон барилгын гэрчилгээг албан ёсоор гардан авлаа. 

Skyhigh дээврийн ногоон байгууламж

Ногоон барилгын стандартыг хангана гэдэг нь зөвхөн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс гадна ойр орчмын олон мянган иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болдог бөгөөд тэр дундаа худалдаа үйлчилгээний барилга байгууламж ногоон байх нь орон сууцнаас ялгаатай нь тухайн үйлчилгээний газраар үйлчлүүлж буй хүн бүр үр нөлөөг нь хүртэх боломжтой гэдгээрээ онцлог.

Тодруулж хэлбэл “Go to market” байгальд ээлтэй ногоон барилгын стандартыг хангаснаар өдөрт тогтмол үйлчлүүлдэг 8000 гаруй хүн, ойр орчмын 14,000 гаруй айл өрхийн иргэдэд нөлөөлөх боломжтой болж байна гэсэн үг. Ташрамд дурдахад “Go to market”-н ойр орчмын айл өрхүүд 2028 онд гэхэд 25,000 болж нэмэгдэх тооцоололтой байна. 

Гол талбайн ногоон хэсэг

BESTGER СТАНДАРТЫН ТУХАЙ

Монгол улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамгийн том нэгдэл болох Парисын хэлэлцээрийн үеэр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22,7 хувиар бууруулах амлалт өгсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор барилгын салбарыг ногоон болгох ажлыг эрчимжүүлж барилга, байгууламжийг байгальд ээлтэй ногоон эсэхийг баталгаажуулах зорилгоор “BESTGER” ногоон барилгын гэрчилгээ олгох журмыг баталж байв. 

“BESTGER” ногоон барилгын гэрчилгээг дээр дурдсанчлан барилга байгууламжийн зураг төслийн шатнаас нь эхлэн нарийн шат дараатай хянадаг бөгөөд хүрээлэн буй орчин, эрчим хүчний хэмнэлт, материал болон нөөц ашиглалт, усны хэмнэлт, тэсвэржилт, дотоод орчны чанар гэх зургаан бүлэг, 31 үзүүлэлтээр шалган баталгаажуулдаг. 

Усны хэмнэлт & саарал усны ашиглалт

“GO TO MARKET”-Г НОГООН БОЛГОЖ БУЙ ЖИШИГ СТАНДАРТУУД 

Дээр дурдсан 6 бүлэг, 31 үзүүлэлтийн хамгийн чухал нь эрчим хүч, усны хэмнэлт бөгөөд хамгийн өндөр оноогоор үнэлэгддэг бол түүний дараачаар хүртээмжтэй байдал буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн тэрэг орж гарахад саадгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй байх зэрэг чухал үзүүлэлтүүд багтдаг. Тэгвэл “Go to market”-н хувьд эдгээр бүх шалгуурыг бүрэн хангаад зогсохгүй үйлчилгээний салбарт жишиг болохуйц олон улсын стандартад нийцсэн байдлаар төлөвлөсөн гэдгийг онцлох нь зүй. 

Skyhigh rooftop

Түүнчлэн ногоон барилгын стандартын дагуу барилга байгууламжийн нийт 20 хувьд ногоон байгууламж төлөвлөх ёстой байдаг бол Go to market-н хувьд гадна талбай болон барилгын хамгийн дээд давхарт ногоон байгууламжийн тохижилт хийснээр нийт 35,7 хувьд ногоон байгууламжийн тохижилт хийсэн Монголын анхны барилга болж дахин нэг жишгийг тогтоогоод буй.

Мөн худалдаа үйлчилгээний талбайн бүх хог хаягдлыг зориулалтын агуулахад төвлөрүүлэн нэгдсэн ангилалт хийж хуванцар, шил, цаас зэрэг хаягдлыг ангилан ялгаж түүхий эд дахин боловсруулдаг үйлдвэрт гэрээтэйгээр нийлүүлдэг зэрэг нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд чухал үзүүлэлт болж байна. 

 6 ангилалтай ариун цэврийн өрөө

“GO TO MARKET”-Н ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНДОО ХИЙЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Ногоон барилгын стандарт хангахын тулд барилга бүтэх өртөг дунджаар 10 ба түүнээс дээш хувиар нэмэгддэг. Хэдийгээр энэ нь барилга бүтээгчдээс өндөр зардалтай мэт боловч эргээд ирээдүйд иргэдийн амьдралын чанар, байгаль орчинд оруулж буй урт хугацааны, үнэтэй хөрөнгө оруулалт болдог онцлогтой.

Тиймээс энэ төрлийн хөрөнгө оруулалт, ногоон шийдэл нь зөвхөн нэг байгууллагын сонголт бус, салбарын нийт хөгжилд түүчээлэгч болдгийг бодолцон “Go to market”-ийн жишгээр ногоон худалдаа, үйлчилгээний төвүүд олширно гэдэгт итгэлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүн төвтэй төсөл байсанд талархал илэрхийлэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.