Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хууль бусаар мод, ховор ургамал бэлтгэх нь зорчих эрх хязгаарлах, хорих, торгох шийтгэлтэй"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас хүргэлээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэг дараах мэдээллийг хэлсэн юм. 



Тэрбээр "Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2022-2025 оны тавдугаар сарыг хамруулан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан.

Тус судалгаанд хамрагдсан нийт иргэний 70 хувь нь ховор ургамал бэлтгэх буюу хуш модны самар бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэгт холбогдсон. Мөн

  • 20 хувь нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг
  • 10 хувь нь хууль бусаар ан агнасан гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Мод бэлтгэх болон нэн ховор, ховор ургамлыг бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авах ёстой байдаг.

Мэдлэг мэдээлэл дутмаг учраас иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 24.6 дугаар зүйл, Хууль бусаар мод бэлтгэх
  • 24.8 дугаар зүйл, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг хуульчилсан.

Тухайн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд:

  • Хорих ял
  • Зорчих эрх хязгаарах
  • Торгуулийн ялын шийтгэлтэй байдаг. 

Иймд хүрээлэн буй орчны гэмт хэргийн талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя" гэв. 

ВИДЕО: