Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Засгийн газрын тусламжаар Увсын Цагаанхайрхан сумын сургуулийн дотуур байр, гал тогоог засна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал нар Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны байрны барилгыг засварлах төсөл”-ийн гэрээнд есдүгээр сарын 19-нд гарын үсэг зурсан байна.

зураг
 

Уг төслийн хүрээнд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуучин гал тогооны байрны барилгад их засвар хийж, дотуур байрны гал тогоо болон хооллох танхим болгон ашиглаж байсан өрөөнүүдийг хүүхэд хүлээн авахаар засварлана. Засвар хийгдсэнээр тухайн дотуур байрны хүрэлцээ сайжирч, сурагч багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч амьдрах боломж бүрдэх юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 618 дахь, тус аймагт хэрэгжих 30 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 124,432 ам.доллар болно.

зураг
 

 

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам