Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээн Сербийн Белград хотноо хагас шигшээ шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
Манай улсын "The MongolZ" баг шөвгийн наймд Европын "G2 Esports" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өчигдөр тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулсан.
Харин шөвгийн дөрөвт Нидерландын "Team Liquid" баг мөн адил "Во3" журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай хожлоо. Ийнхүү тэд 1.2 сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground 2 тэмцээний аваргын төлөө тоглохоор болж байна.
"The MongolZ" баг аваргын төлөө Бразилын "FURIA" болон Саудын Арабын "Team Falcons" багийн аль хожсонтой нь "Во5" журмаар маргааш 21:00 цагт тоглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!