Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээн Сербийн Белград хотноо шөвгийн наймын тоглолтуудаар үргэлжилж байна.
Манай улсын "The MongolZ" баг шөвгийн наймд Европын "G2 Esports" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өнөөдөр тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.
Ингэснээр 1.2 сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground 2 тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна.
Тэд шөвгийн дөрөвт Туркийн "Aurora Gaming" болон Нидерландын "Team Liquid" багийн аль хожсонтой нь маргааш 20:00 цагт тоглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!