Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д орсон нэмэлт өөрчлөлтөд албан татвар төлөгч НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД:
- элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт;
- харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар оруулсан.
Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд холбогдох яамд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тавигдах шаардлага, стандартыг баталсан.
Монголын татварын албанаас ЭНЭХҮҮ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ хэрэгжүүлэх “ЗӨВЛӨМЖ” гаргалаа.
- Монголын татварын албаны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар “ЗӨВЛӨМЖ” mta.gov.mn/files/file/1htokozrgxq//68baa8cfdbe52d
- Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар “Шаардлага батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=17430998
- Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/272 дугаар “Шаардлага батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=1735530114
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/93 дугаар “Үйл ажиллагаанд тавигдах шаардлага батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=173565
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар “Шаардлага батлах тухай” тушаал legalinfo.mn/mn/detail?lawId=174313912
- Боловсролын сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/189 дүгээр “Шаардлага батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=1743134
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=17431
- Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/189 дүгээр “Нийтлэг шаардлага шинэчлэн батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=1743139
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/79 дүгээр “Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандарт, батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=17431391
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/67 дугаар “Шаардлага батлах тухай” тушаал; legalinfo.mn/mn/detail?lawId=173553
- Эдийн засаг хөгжлийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар “Шаардлага батлах тухай” тушаал.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!