Дэлхийн алдарт Пицца Хат брэнд Монгол Улсад анх 2014 онд 40 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 800 гаруй ажилтан, 30 салбартай болж өргөжин тэлжээ. Өнөөдөр хамгийн отгон салбараа зүүн бүсийн хэрэглэгчдэдээ илүү ойртон Амгаланд нээлээ.
100 гаруй оронд 18,000 гаруй салбартай Пицца Хат брэнд Монголын хэрэглэгчдэдээ 11 жилийн турш амтат халуун пиццагаа чанар, стандартын дагуу өндөр түвшинд үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна. Пицца Хат брэнд нь хүргэлтийн хоол захиалгын цогц системийг Монгол Улсдаа анхлан нэвтрүүлж, дэлхийн чанар стандартыг ханган ажиллаж франчайз үйлчилгээний жишиг тогтоосон брэнд гэдгийг Таван Богд Фүүдс Пицца ХХК онцолсон юм.
Шинэ салбарын нээлтэд Opozit хамтлаг оролцсоноос гадна нээлтийн сонирхолтой үзүүлбэр, бөмбөрийн мастерууд Ub Drums, үлгэрийн баатрын ертөнц Unicorn Kids зэргээс гадна сонирхолтой асуулт, хариултын тэмцээн болж, хүрэлцэн ирсэн эхний 𝟑𝟎𝟎 хэрэглэгчдэдээ мерч, эрхийн бичиг бэлэглэсэн аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!