Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Шөнө ажлаа тараад явж байсан эмэгтэйг дээрэмдсэн хэргийг шалгаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шөнийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйн толгойд уут углаж, дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал иргэн “Д”-ээс энэ оны есдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим ажлаа тараад явж байх үед нь араас нь үл таних эрэгтэй толгойд нь уут углаж биед нь халдаж, бэлэн мөнгө дээрэмдсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 481 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд шөнийн цагаар гудамж талбайд ганцаараа явж байгаа иргэд мөн архи архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй болсон иргэдийн биед халдаж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар