УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас зэрлэг ан амьтдыг агнах квотыг нэмэх боломжтой юу гэдгийг салбарын сайдаас тодруулав.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад өвөлжилт хүндрэх нь. Ан амьтан ихээр хорогдох төлөвтэй байна. Ховд голын эргээр буга ороод ирчихсэн, аргаль, угалз ихээр үрэгдэх хандлагатай байна.
Тиймээс ан амьтан нэмж буудуулах тал дээр байгаль орчны сайд ямар арга хэмжээ авах гэж байна. Тэртээ тэргүй зуд болоод үрэгдэнэ. Тиймээс ан амьтан агнах зөвшөөрлийг нэмж, төсөвт төвлөрүүлэх талаар төлөвлөж байгаа зүйл байна уу.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар: Байгалийн нөөц, ан амьтны тоо толгойг судлаад зохистой ашиглалтаар хэдийг агнах уу гэдэг квотыг гаргадаг. 2025 оны хувьд энэ тоог гаргаад баталчихсан байгаа. Үүнийг Засгийн газрын тогтоол болон бусад журмын хүрээнд гаргадаг учраас одоо зуд болох нь гээд ан амьтан нэмж агнах боломжгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!