Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" багийн шөвгийн наймын тоглолт маргааш эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээний тойргийн шатны тоглолтууд Сербийн Белград хотноо зохиогдож, өчигдөр өндөрлөлөө.

Зургаан өдрийн турш үргэлжилсэн тойргийн шатнаас Туркийн "Aurora Gaming", Нидерландын "Team Liquid", манай улсын "The MongolZ", Европын "G2 Esports", Бразилын "FURIA", Данийн "Astralis", Бразилын "paiN Gaming", Саудын Арабын "Team Falcons" гэсэн баг шөвгийн наймд шалгарав.

FISSURE Playground 2 тэмцээний шөвгийн найман багийн тоглолт маргааш эхэлнэ. Манай улсын "The MongolZ" баг маргааш 16:00 цагт Европын "G2 Esports" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглох хуваарь гарсан байна.

Манай улсын баг томоохон тэмцээнүүдийн хүрээнд Европын "G2 Esports" багийн эсрэг дөрвөн удаа учраа тоглохдоо гурав хожиж, нэг хожигдсон байна. Хэрэв тус тоглолтод хожил байгуулбал Туркийн Aurora Gaming болон Нидерландын Team Liquid багийн аль хожсонтой нь шөвгийн дөрөвт учраа таарна.