Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Хойтон тэтгэвэрт гарах төрийн албан хаагчид 36 сарын тэтгэмждээ санаа зовох зүйлгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Ирэх оны төсөвт төрийн албан хаагчид олгодог 36 сарын тэтгэмжийг он дамжуулан олгохоор тусгасан. Тодруулбал, төсөв хангалгүй байгаа учраас 2026 онд өндөр насны тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг он дамжуулан олгоно хэмээн төсөвт тусгажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Хойтон тэтгэвэрт гарах төрийн албан хаагчид санаа зовох зүйлгүй. Бид маш их зардлыг хэмнэх, зохицуулалт хийх, түр хойшлуулах зэрэг арга хэмжээ авахаас өөр аргагүй байна.

Харин төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог тэтгэмжид ямар өөрчлөлт оруулаагүй. Тиймээс олгоно. Харин эх үүсвэрийнхээ боломжид тааруулаад ирэх жил 50 хувийг нь өгнө. Он дамжуулаад үлдсэнийг нь өгөх зохицуулалт хийж байгаа.

Тиймээс төсвийн ерөнхийлөгч захирагч нар хойтон тэтгэвэрт гарах хүмүүсийнхээ сар улирлыг нь зохицуулж, 10, 11, 12 дугаар сард тэтгэвэрт гарах хүмүүст тэтгэмжийнх нь талыг нь өгөөд, үлдсэнийг нь он гаргаад олгож болно. Эсвэл ажлын байрыг нь үргэлжлүүлж 2027 он руу шилжүүлэх, оны эцэс рүү гардаг төсвийн ерөнхийлөн захирагчийн хэмнэлтийг төсөв дотроо зохицуулалт хийгээд нэмж олгох гэх мэтээр шийдэж болно.