ХААН Банк зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй ирээдүйн тогтвортой хөгжлийн суурь болох боловсролын салбарт урт хугацааны бодит хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Иймээс бид боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор олон талт санаачилгуудыг тогтвортой хэрэгжүүлж байна.
🎓 ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр — 19 дэх жилдээ тасралтгүй хэрэгжиж, Монгол Улсын өнцөг булан бүрээс нийт 2360 оюутан хамрагдав.
🚀 “RISE” Оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөр — Шинэ оюутнуудад их сургуулийн орчинд дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, бие даасан, зөв төлөвшилтэй иргэн болоход нь дэмжлэг үзүүлдэг. Энэ жилийн хөтөлбөрийг 2025.09.17-ны өдөр Дорнод аймагт зохион байгуулна.
🏫 “Багийн бага сургууль” төсөл — НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамтай хамтран 4 аймагт бага сургууль байгуулж, 600 хүүхдэд гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломжийг бүрдүүлнэ.
💚 ХААН Банк сан — Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө 520 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 16 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!