Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээн Сербийн Белград хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоороо уригдан тоглож байгаа билээ.
Манай улсын багийн хувьд эхний тойрогт Францын "3DMAX" багийг, хоёрдугаар тойрогт Хятадын "Lynn Vision" багийг, гуравдугаар тойрогт Хятадын "Tyloo" багийг хожсон.
Дөрөвдүгээр тойрогт Европын "FaZe Clan" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай хожлоо.
Өнөөдрийн тоглолтод манай баг өөрийн сонгосон "Mirage map" дээр 13:11 тооны харьцаатай, эсрэг багийн сонгосон "Inferno map" дээр нэмэлт үе гаргаж 13:16-аар хожигдсон. Үргэлжлүүлэн шийдвэр "Ancient map" дээр тоглолтын хувь заяаг шийдэв.
Ийнхүү "The MongolZ" баг тойргийн шатанд гурван хожил байгуулснаар "FISSURE Playground 2" тэмцээний Playoffs шатанд шалгарч байна. Playoffs шатны тоглолтууд есдүгээр сарын 19-21-нд Белград хотын 20 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!