Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу уран бүтээлчид "Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ" хэмээх алдарт дууг шинэчлэн дууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монголын үе үеийнхний сэтгэлд хоногшсон "Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ" хэмээх алдарт дууг залуу уран бүтээлчид шинэчлэн дуулж, сонсогчдынхоо сонорыг мялааж байна.

“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” хэмээх утга бүхий үгс нь бидэнд өнөөдрийн алхам бүр маргаашийг бүтээдэг гэдгийг сануулж, итгэл найдвар, зориг тэмүүллийн бэлгэдэл болон эгшиглэнэ. Монгол түмний бахархал, урам зоригийг илэрхийлсэн бүтээлийг хүлээн авна уу!

Үг: Төрийн Соёрхолт, МУГЖ Х.Лхагвасүрэн (Харанга)

Ая: Төрийн Соёрхолт, МУУГЗ Ц.Чулуунбат (Харанга)