Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Орчлон сургууль тэгш боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Орчлон олон улсын сургууль цэцэрлэгийн цогцолбор 25 жилийнхээ ойн босгон дээр чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн суралцах орчныг улам сайжруулах зорилгоор 700 сурагчийн суудалтай сургалтын шинэ барилгаа ашиглалтад орууллаа. 

2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Орчлон олон улсын сургууль цэцэрлэгийн цогцолбор нь үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийг босоо тогтолцоонд нь буюу Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн дэлхийн боловсролын алтан стандарт хэмээгддэг AS/ A түвшний хөтөлбөрийг санал болгодог бөгөөд хос хэлтэй сургуулийн загвар болж, үндэсний боловсролын суурийг олон улсын шилдэг технологи, арга зүйгээр баяжуулан амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.

зураг
 
зураг
 

Шинэ өргөтгөлийн барилгад эрүүл, аюулгүй орчны стандартыг хангасан, ухаалаг дизайн болон шинэлэг шийдэл бүхий 34 анги танхим, ахисан түвшний хими, физик, биологийн зориулалтаар тоноглогдсон 9 лаборатори шинээр нээгдсэн байна. Түүнчлэн хоол, шим тэжээл судлалын практик дадлага хийхэд зориулагдсан хоол үйлдвэрлэлийн анги, медиа судлалын хичээлээр сурагчдыг хөгжүүлэх мэргэжлийн студи зэрэг олон төрлийн сургалтын орчныг багтаажээ.

Мөн сурагчдын урлаг, гоо зүйн боловсролыг дэмжих, хүүхдийг урлагаар хөгжүүлэх 350 үзэгчийн суудалтай театр, бүрэн тоноглогдсон спорт заал, хөл бөмбөгийн талбай, бүр цаашлаад сэтгэл зүйн болон бие бялдрын сайн сайхан байдлыг дэмжин хөгжүүлэх иог танхим, 15 мянга орчим номын цуглуулгатай номын сан, цахим сургалтын интерактив контент бүтээх студи зэрэг байгууламжууд тус бүр шинэ барилгад цогцоороо бий болсон байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн танхимаар суралцаж буй сурагчдаар хязгаарлагдалгүй нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй “Оюун гийх Орчлон” төслийг үргэлжлүүлэх бололцоог хангаж байгаа юм. Энэхүү төсөл нь Орчлон сургуулийн хос хөтөлбөрөөр бэлтгэсэн “сурагч төвтэй” жишиг цахим хичээл, контентыг үнэ төлбөргүй түгээх, боловсролын тэгш хүртээмжийг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй төсөл аж.

Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жил үргэлжилсэн “Оюун гийх Орчлон” төслийн хүрээнд 21 аймгийн 10 мянга орчим сурагчдад 5 судлагдахууны 700 гаруй хичээлийг хүргэсэн байна. Энэ цахим хичээл цаашид нэмэгдэх бөгөөд тус шинэ сургууль и-контент бүтээх бааз суурь болох юм.

Чанартай боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхэд Орчлон сургууль нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэхүү шинэ барилга нь тог цахилгаан, эрчим хүч дулааны хэмнэлттэй, дотоод интерьер дизайн нь ногоон орчин, тогтвортой хөгжлийн зорилтуудыг агуулсан, ногоон барилгын EDGE сертификатын болзлыг хангасан барилга болсон байна. Тус баталгаажуулалтыг IFC буюу Олон улсын Санхүүгийн байгууллагаас олгохдоо хөндлөнгийн аудитаар ус, тог цахилгаан, барилгын материалын хэмнэлттэй, байгальд ээлтэй байх зарчмыг шалгадаг байна.

14.985м2 талбайтай энэхүү барилгыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр М-Си-Эс Проперти компани барьжээ.

Ийнхүү боловсролын салбарын нэгэн шинэ өнгө төрх, хөгжлийн түүчээ болсон, дэлхийн стандартад нийцсэн сургалтын шинэ барилгаа Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолборын хамт олноо хүлээн авлаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.