Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг хуурч ₮330 саяыг залилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлох хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Энэ оны эхний найман сард цагдаагийн байгууллагаас 88,386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн долоо хоногт 296 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхзаяа анхаарууллаа. 



Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг төөрөгдөлд оруулж, байгууллагаас актлагдсан Toyota Land Cruiser 200 загварын автомашинуудыг хямд үнээр худалдана гэж иргэнээс 330 сая төгрөгийг залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 

Улмаар бодит байдлыг нуух замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан холбогдогч М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтыг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэв.